1931 оны дөрөвдүгээр сарын 25-ны энэ өдөр Фердинанд Порше Герман улсын Штутгарт хотод өөрийн авто машины үйлдвэрийг байгуулж байжээ. Түүний компани үйлдвэр зохион бүтээх товчооноос үүсэлтэй бөгөөд хөдөлгүүрт болон спорт загварын авто машин үйлдвэрлэх болсноор эхэлсэн түүхтэй юм.

25 насандаа үйлдвэрээ нээж байсан Фердинанд Порше дэлхийн хамгийн анхны урдаас дамжуулагчтай гибрид авто машиныг бүтээсэн байдаг. Тус авто машин 1900 онд Парисын бүх дэлхийн үзэсгэлэнд тавигдаж байжээ. Түүнчлэн тэрээр дэлхийн хамгийн анхны уралдааны төмөр хүлгийг бүтээсэн юм.

| Германы авто машин үйлдвэрлэгч "Porsche" компани байгуулагдсан өдөр өнөөдөр | ||
| Үзсэн: 1766 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.