Шууд Chart

"Робинзон Крузо" роман 1719 онд анх удаа хэвлэгджээ

2017-04-25 13:20:00

Английн алдарт зохиолч, сэтгүүлч Даниэл Дефогийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг "Робинзон Крузо" роман Их Британийн нийслэл Лондон хотноо 1719 оны энэ өдөр анх удаа хэвлэгдэн гарчээ. Дэлхийн сонгодог утга зохиолын түүхийн хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг болсон уг роман нь нэгэн далайчин эр эзгүй арал дээр ганцаараа амьдарч, өөрийн вант улсыг бүтээн босож буй тухай өгүүлдэг. 

Роман тухайн үед "Йоркийн далайчин Робинзон Крузогийн амьдрал ба ер бусын адал явдал" нэртэйгээр хэвлэгдэж байжээ. Хэвлэгдсэн даруйдаа, уншигч олны талархлыг хүлээж, гурван сарын дотор 4 удаа хэвлэгдэж, шуугиан тарьж байсан энэ ном дэлхийн бараг бүх хэлнээ орчуулагдсан гэдэг.

Даниел Дефо нь 71 наслахдаа улс төр, эдийн засаг, далайн аялал зэрэг олон төрөл зүйлээр нийт 250 гаруй зохиол бүтээл бичиж туурвисан бөгөөд энэ зохиолч хэзээ ч жуулчин байгаагүй гэдэг. Харин бараг 60 насныхаа босгон дээр сонгодог утга зохиолын түүхэнд "Робинзон Крузо" хэмээх алдарт бүтээлээ туурвиж, дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Робинзон Крузо" роман 1719 онд анх удаа хэвлэгджээ   
Үзсэн: 2404 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй