1974 оны "Улаан лиш цэцгийн хувьсгал"-аар Европын түүхэнд хамгийн урт удаан хугацаанд тогтсон буюу нийт 48 жил оршин тогтнож байсан Салазарын дарангуй дэглэмийг түлхэн унагасан. Тиймээс энэ өдрийг Португал улсын эрх чөлөөний өдөр болгон тунхаглаж, жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болжээ.

Португал улс 1910 онд хаант засгаа халж, бүгд найрамдах засагтай болсон. 1976 онд шинэчлэн баталсан үндсэн хуулиа одоог хүртэл мөрдөж байна. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд 109-д жагсдаг, 10 гаруй сая хүн амтай тусгаар тогтносон бүрэн эрхт улс юм.

| Португал улсын эрх чөлөөний өдөр тохиож байна | ||
| Үзсэн: 1350 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.