Шууд Chart

"Миний хандлага-байгууллагын нүүр царай" сэдэвт өдөрлөг боллоо

2017-04-25 15:17:36

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь 2017 оныг “Байгууллагын соёлын жил” болгон зарласантай холбогдуулан “Үйлчлүүлэгч” төвтэй эмнэлгийн соёл үйлчилгээг шинэ түвшинд хүргэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд үр дүнтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзэл, зорилго тэмүүллийг бий болгож харилцаа хандлагаараа хамт олноо үлгэрлэн манлайлж, харилцан итгэлцлийн найрсаг уур амьсгалыг бий болгохоор зорин ажиллаж байна.

Энэхүү зорилтын хүрээнд тус эмнэлгийн Даатгал, бүртгэл мэдээллийн албаны хамт  олон иргэд үйлчлүүлэгчдэд зориулсан эрүүл мэндийн даатгалын талаарх мэдээлэл өгөх, эмнэлгийн цахим бүртгэлийн үйл ажиллагааг таниулах чиглэлээр “Миний хандлага-байгууллагын нүүр царай” сэдэвт өдөрлөгийн арга хэмжээг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа.



Тус өдөрлөгийн үеэр эрүүл мэндийн даатгалын талаарх мэдээлэл, цахим бүртгэгч нарын ажлын байранд мөрдөх журам, үйлчлүүлэгч эмнэлгээр үйлчлүүлэх дараалал болон цахим бүртгэлийн үйл ажиллагааны талаар иргэд үйлчлүүлэгчдэд зориулсан танилцуулга, хэвлэмэл болон видео мэдээллийг хүргэж үйл ажиллагаатай холбоотой 7 төрлийн гарын авлага, 48 төрлийн зөвлөмжийг тараалаа.

Мөн тус өдөр нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд 958 үйлчлүүлэгч, эмнэлгийн 52 ажилтан, хөгжлийн бэрхшээлтэй 36 иргэдийг бүртгэн үйлчилгээ үзүүлсэн ба өдөрлөгт эмнэлгийн удирдлагууд болон тасаг, нэгж, албадын дарга, эрхлэгч, иргэд үйлчлүүлэгчид оролцлоо.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

"Миний хандлага-байгууллагын нүүр царай" сэдэвт өдөрлөг боллоо   
Үзсэн: 1262 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй