Өмнөговьчуудыг элэгний в, с вирусны эрт илрүүлгийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах “Элэг бүтэн Өмнөговьчууд” хөтөлбөрийг 15 суманд нэгэн зэрэг эхлүүллээ.
2016-2020 онд Өмнөговь аймгийг хөгжүүлэх “Бид хамтдаа” хөтөлбөрийн хүрээнд 17 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Түүний нэг болох элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, элэгний өвчлөлөөс үүдсэн нас баралтыг бууруулах зорилгоор анх удаа энэхүү хөтөлбөрийг 15 сумын хэмжээнд хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хэд хэдэн ажлыг үе шаттайгаар зохион байгуулна. Тухайлбал 40-өөс дээш насны иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх аргыг түгээн дэлгэрүүлж, иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах аж.
Мөн энэ үеэр Эрүүл мэнд-хамтын ажиллагаа эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг зохион байгуулж, 15 сумын Засаг дарга, нийгмийн ажилтан, эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хамгийн түрүүнд эмнэлгийн оочер дарааллыг цэгцлэн эмч мэргэжилтнүүдийн харилцаа хандлага, ёс зүйг сайжруулах замаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх юм байна.
| “Элэг бүтэн Өмнөговьчууд” хөтөлбөрийг 15 суманд нэгэн зэрэг эхлүүллээ | ||
| Үзсэн: 730 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.