Орхон аймагт эко буюу долдугаар хорооллын бүтээн байгуулалт, дахин төлөвлөлтийг Чех Улсын хөрөнгө оруулалттайгаар хийхээр “Их хаадын цуваа” компани хийж гүйцэтгэхээр хоёр жилийн өмнө гэрээ байгуулжээ.
Өнөөдрийн байдлаар 270 айлын орон сууцыг ашиглалтанд оруулаад байгаа ч анх гэрээнд заагдсаны дагуу дэд бүтцийг шийдвэрлэхийг аймгийн засаг дарга, газрын албанаас шаардсан байна.
2015 онд БНЧУ-ын хөрөнгө оруулалтаар “Их хаадын цуваа” ХХК орон нутагтай 2000 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжлүүлэх, мөн дэд бүтцийн бүхий л асуудлыг шийдвэрлэхээр гэрээ байгуулсан аж. Тэрхүү гэрээний дагуу орон нутгаас 11 га газар, инженерийн шугам сүлжээ зэргийг үнэ төлбөргүй шийдвэрлэн өгсөн гэнэ.
Тэгвэл дээрх компани одоогийн байдлаар 270 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулж, 70 гаруй хувийг борлуулсан ч гэрээнд заасны дагуу 1200 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн хоёр цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээгүй байна.
Иргэд шинэ байрандаа нүүн орсон ч, орон сууцны ипотекийн зээл он гарсаар нэг ч олгогдоогүй учир 15 тэрбум төгрөг түгжигдээд байгаа аж. Энэ байдлаас үүдэж, дээрх компанийн удирдлагууд “Бид ашигтай биш, алдагдалтай ажиллаж байна” хэмээжээ.
Орон нутгийн зүгээс газар дэд бүтцийн бүхий л асуудлыг шийдэн өгсөн учир цаашид өмнө нь байгуулсан гэрээгээ шинэчлэх үү эсвэл хэвээр үргэлжлүүлэх үү гэдэг асуулт гараад байгаа аж.
| Эко хороололд одоогоор 270 айл нүүн оржээ | ||
| Үзсэн: 1301 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.