Хаврын тариалалтын ажил орон даяар эхлэх бэлтгэл үндсэндээ хангагдаад байна. Газар тариалангийн гол бүс нутаг болох Төв аймаг тариаланчдын зөвлөлгөөнөө Цээл суманд зохион байгуулж, хаврын тариалалттай холбоотой олон асуудлаар тариаланчидын санаа бодлыг хуваалцсан юм.
Төв аймаг 237.7 мянган га тариалангийн талбайтай. Төмс, хүнсний ногооны чиглэлээр 154 аж ахуйн нэгж, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмжийн аж ахуйн чиглэлээр 10,438 өрх үйл ажиллагаа явуулж байна. Үр тарианы чиглэлээр Жаргалант, Угтаал, Цээл , Сүмбэр, Эрдэнэсант, Баянцогт, Баяндэлгэр, Аргалант төмс, хүнсний ногооны чиглэлээр Батсүмбэр, Борнуур, Баянчандмань, Жаргалант сумд тариалалт явуулдаг.
Үр тариа үйлдвэрлэгчдийн зөвлөгөөнд газар тариалан бүхий 11 сумын удирдлага, газар тариалангийн мэргэжилтэн, үр тарианы үйлдвэрлэл эрхлэгч 120 гаруй хүн оролцсон юм.
Зөвлөлгөөнөөр хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц, төрөөс газар тариалангийн салбарын хүрээнд баримталж байгаа бодлого зорилт, хөрс, цаг уурын өөрчлөлт, хаврын тариалалтад баримтлах технологийн ерөнхий зөвлөмж зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Энэхүү зөвлөгөөнөөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яам, Мэргэжлийн хяналтын газар, Ус цаг уур орчны шинжилгээний газар, Ургамал хамгааллын хүрээлэн, Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд тус тус мэдээлэл, зөвлөмж өгсөн юм.
| Үр тариа үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн Төв аймгийн Цээл суманд боллоо | ||
| Үзсэн: 1119 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.