Шууд Chart

Өнөөдөр дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна

2017-04-26 12:36:01

Өнөөдөр дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож  байна. Анх 2000 онд дэлхийн оюуны өмчийн байгууллагын ерөнхий ассамблейн хуралдаанаар энэ өдрийг дэлхийн оюуны өмчийн өдөр хэмээн тунхаглан зарлажээ.

Дэлхийн оюуны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болсон гол зорилго нь шинэ бүтээлийн патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг болон бүтээгдэхүүний загварууд бидний амьдралд хэр зэрэг нөлөөлдгийг, дэлхийн өнцөг булан бүрт байгаа зохион бүтээгч нарыг дэмжихэд оршдог байна.

Харин манай улсын хувьд энэ өдрийг 2003 оноос эхлэн тэмдэглэх болжээ. Дэлхийн даяар энэ өдрийг “Инновацийн бүтээл амьдралыг хялбаршуулна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өнөөдөр дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна  
Үзсэн: 1715 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй