Аялал жуулчлалын гол бүс нутаг болсон Хөвсгөл аймагт зам харилцаа сайжирч, Хатгалыг зорих гадаад дотоодын жуулчид торох зүйлгүй зорьсон газраа хүрдэг болсон.
Хөвсгөл нуурын баруун эрэг дагуух жуулчны баазуудад цахилгаан эрчим хүчний асуудал хүндрэлтэй байсан бол ирэх зургадугаар сард цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөлийн барилга угсралын ажлыг эхлүүлэхээр болжээ.
Хөвсгөл далайн баруун эргийн дагуу цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөл хийснээр 100 гаруй компани цахилгаан эрчим хүчээр найдвартай хангагдана. Монгол Улсын засгийн газар, эрчим хүчний яам онцгой анхаарч энэ зуны жуулчлалын ачаалал ихсэхээс өмнө агаарын шугам дэд станцын өргөтгөлийн ажлыг яаралтай эхлүүлэх үүрэг чиглэл өгөгдсөн байна. Энэ ажил Эрдэнэт-Булган Цахилгаан Дулааны Сүлжээ ТӨХК-ийн их засварын хөрөнгө 1,6 тэрбум төгрөгөөр хийгдэж байгаа юм байна.
Гүйцэтгэгч компаниас эрчим хүчний дэд станцын өргөтгөлийг зургадугаар сарын 10-нд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.
| Хөвсгөл аймагт дэд станцын өргөтгөл барина | ||
| Үзсэн: 1212 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.