Хаврын хуурайшилт ихтэй байгаагаас ой хээр болоод обьектын түймэр гарч байгаа мэдээг онцгой байдлын газраас ирүүлж байна. Өнгөрсөн хоногт л гэхэд Сэлэнгэ аймагт ой хээрийн түймэр гарсан мэдээ ирлээ. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Долоон голын-Эх” гэдэг газар ой түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр өглөө 8 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 19 хүн, 1 автомашин, нийт 31 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж өдрийн 14 цагт цурманд оруулж, оройн 22 цагт бүрэн унтраажээ.
Мөн иргэдийн санамсар болгоомжгүйгээс гарсан обьектын гал түймрийн дуудлага өнгөрсөн хоногт нийслэлд 5, орон нутагт 2 бүртгэгдсэн байна. Зөвхөн Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд гэр, байшин шатсан 3 дуудлага иржээ. Тиймээс иргэдийн хаврын хуурайшилт ихтэй ийм үед эрсдлийг тооцож анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын газраас санууллаа. Энэ сарын 26-ны өдрөөс буюу өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт ихтэй байх тул онцгойлон анхааруулж байгаа юм.
| Сэлэнгэ аймгийн “Долоон голын-Эх” гэдэг газарт ойн түймэр гарчээ | ||
| Үзсэн: 964 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.