Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Бүртгэл тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдийн хамт ирж бүртгүүлнэ. Бүртгүүлэхэд эцэг эхийн иргэний үнэмлэх нь таны хүүхэд бүртгүүлэх сургуулийнхаа хамран сургах тойрогт багтсан эсэхийг гэрчилнэ.
Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлнэ. Элсэгчдээс бүртгэлийн хураамж болон бусад төлбөр авахгүйг албаныхан мэдэгдэж байна.
Бүртгүүлэхэд:
-Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
-Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхийн эх хувь болон хуулбар
- 1 хувь чээж зураг
-Шаардлагатай тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагааг үзэх юм байна.
| Нэгдүгээр ангид элсэгчдийг бүртгэж эхэллээ | ||
| Үзсэн: 1096 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.