Шууд Chart

Боловсролын хөтөлбөрийг Архангайчууд баталлаа

2017-04-27 09:58:47

Архангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар боловсролын салбарт хэрэгжүүлэх “Багшийн хөгжил”, “Ирээдүй 1+1“ дэд хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн тухайд улсын хэмжээнд багш нар руу чиглэсэн анхдагч хөтөлбөр гэдгээрээ онцлог гэдгийг аймгийн боловсролын салбарыхан онцолж байна.

Архангай аймгийн хэмжээнд 33 сургууль, 36 цэцэрлэгт 1351 багш, 24,000 гаруй хүүхэд суралцдаг аж. Харин Боловсролын салбарт хэрэгжих хөтөлбөрүүд нь 2016-2020 оны хооронд багш, сурагч бүрт хүрч хэрэгжинэ.

“Ирээдүй 1+1” дэд хөтөлбөр нь хүүхэд нэг бүрийг спорт, урлагийн ямар нэг дугуйлан секцэд хамруулж, хөгжүүлнэ гэсэн үндсэн зорилготой юм. Үүний хүрээнд нэг сургуульд дунджаар 20-25 дугуйлан хичээллэж хүүхдийн авьяас билгийг хөгжүүлэх гэнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Боловсролын хөтөлбөрийг Архангайчууд баталлаа   
Үзсэн: 756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй