Шууд Chart

Аутизмтай 20 хүүхдэд үнэ төлбөргүй шинжилгээ хийнэ

2017-04-27 10:58:05

АШУҮИС-аас "Аутизм" гэсэн албан ёсны оноштой 20 хүүхдийн сүүн шүдэнд шинжилгээ хийж, хүнд металлын хордлогыг тодорхойлохоор болжээ.

Өөрөөр хэлбэл хүүхдийн сүүн шүднээс аутизмыг оношлох боломжуудыг судлах юм. Судалгааны ажлыг АНУ-ын холбогдох лабораторитой хамтран хийх аж.

Иймд аутизм гэсэн оноштой хүүхдийнхээ унасан сүүн шүдийг шинжилгээнд оруулах хүсэлтэй эцэг эхчүүд идэвхтэй оролцохыг тус сургуулиас уриалж байгаа юм.

Нийт 20 хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй шинжлэх ба шинжилгээний хариуг эцэг эхэд нь өгнө.

Шинжилгээнд хамрагдах эцэг эхчүүд хүүхдийн нэг шүдтэй ирэх, ээж нь огт тамхи татдаггүй байх, судалгааны явцад хамрагдсан хүүхдүүдийн ээжүүдээс жирэмсний үеийн болон өмнөх ба дараах үеийн тухай асуумж авах зэрэг шаардлага тавих юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Аутизмтай 20 хүүхдэд үнэ төлбөргүй шинжилгээ хийнэ  
Үзсэн: 1049 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй