Шууд Chart

Сибирчүүд өвлийн тэсгим хүйтэнд ч нарийн ногоо тариална

2017-04-28 14:36:58

Сибирийн Якутск хот бол дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг. Хотод өвлийн саруудад гадаах температур -34 хэмд хүрдэг. Өдөрт зөвхөн 5 цаг л гэгээтэй байдаг гэнэ. Ийм хүйтэн уур амьсгалд ургац соёолж ургах ямар ч нөхцөл боломжгүй. Гэвч нутгийн эрх баригчид, үүнийг шийдвэрлэх гарц олжээ. Тэд Японы "Хоккайдо" корпорацитай хамтарч тусгай  технологиор ногоон байгууламж барих төслийг эхлүүлжээ. Якутск хотын дарга, "Энэ төсөл цаашид амжилттай хэрэгжиж, хотын иргэдийн хэрэгцээг хангах хангалттай жимс, ногоог тариалж чадна" гэдгийг хэлсэн юм.

Мөн тэрээр “Дэд бүтэц бэлэн болох үед эхний нэг хоёр ногоон байгууламжийг барьж эхэлнэ. Ингэснээр Якутскын нийт хүн амын 30-40 хувийн хэрэгцээг хангахуйц 1700 тонн өргөст хэмх, 600 тонн улаан лооль, 25 тонн ногоон навчит ургамлыг тарьж хураана” гэв. Цельсийн 50 хэмийн эрс хүйтэнд ч хөлдөхөөргүй 3 давхар дулааны материал ашиглаж, нарны туяа тусах том шилэн гадаргуу бүхий ногоон байгууламжийг барих ажил эхэлсэн байна. Үүнээс өмнө Якутск хотын иргэд өвлийн улиралд Хятадаас хүнсний ногоо импортолдог байсан ч энэ шинэ төслийн ачаар шинэхэн ногоог өөрсдөө хураан идэх боломж бүрдэж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сибирчүүд өвлийн тэсгим хүйтэнд ч нарийн ногоо тариална  
Үзсэн: 1953 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.43.xxx] 2017-04-28 15:57
өөрсдөө дотооддоо хүнсээ үйлдвэрлэж хэрэглэцгээ. Хужаа хүнс бол хор.

Бидэнтэй нэгдээрэй