Булган аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрийн дэд хөтөлбөрүүдийн нээлт боллоо.
2016-2020 онд Булган аймгийн засаглал, эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг зүгийг тодорхойлох Булган аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрийн дэд хөтөлбөрүүдийнхээ гарааг ард иргэд, гардан хэрэгжүүлэх баг хамт олонтойгоо хамтдаа нээлээ.
Булган аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрийн дэд хөтөлбөрүүдийн нээлтэнд 16 сум, нэг тосгоноос хүрэлцэн ирсэн салбар, салбарын төлөөлөл 1000 гаруй иргэд, төрийн албан хаагчид оролцлоо.
Тус хөтөлбөрүүдийн үр дүн шинээр бий болгосон ажлын байр, нийгмийн салбарын бүтээн байгуулалт, Булган нутгийн иргэдийн амьдралын чанар, сэтгэл ханамжаар хэмжигдэнэ гэдгийг онцолж, дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд шат дараалсан сургалтуудыг зохион байгуулж байна.
| “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрийн дэд хөтөлбөрүүдийн нээлт боллоо | ||
| Үзсэн: 891 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.