Булган аймгийн төв Булган сумын хоёрдугаар цэцэрлэгийн барилгыг үйл ажиллагаа явуулах боломжгүй хэмээн үзжээ. Ийнхүү Мэргэжлийн хяналтын газраас актлаад зургаан жил болсон боловч шинэ барилга нь төсөв санхүүгийн хүндрэлээс шалтгаалан ашиглалтад орохгүй байсаар энэ сард улсын комисст хүлээлгэн өгснөөр өнөөдөр нээлтээ хийн бяцхан хүүхдүүдээ хүлээн авлаа.
Булган сум 13400 гаруй хүн амтай. Зургаан цэцэрлэг, хоёр сургууль, хоёр мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв үйл ажиллагаагаа явуулж байна.
Булган сумын боловсролын салбарын барилгуудын хувьд 1980 оноос шинээр ашиглалтанд орсон барилга байхгүй аж.
Булган аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой 2018 онд тохиохтой холбогдуулан нийгмийн чиглэлийн бүх бүтээн байгуулалтуудаа амжиж ашиглалтад оруулна гэж аймгийн удирдлагууд хэлж байна.
| Булган сумын хоёрдугаар цэцэрлэг нээлтээ хийлээ | ||
| Үзсэн: 702 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.