Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор Зээлийн Батлан даалтын сантай хамтран ажиллах таван жилийн хугацаатай гэрээ байгууллаа.
Гэрээнд зааснаар Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд бизнес эрхлэгчдэд үзүүлэх зээлийн батлан даалтын сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх боломжтой болж байна.
Эхний ээлжинд 50 сая төгрөгийг Зээлийн батлан даалтын санд байршуулахаар боллоо. Ингэснээр тус сан нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгож байсан нийт зээлийн батлан даалтын багцын хэмжээг бууруулахгүйгээр нэмж олгох боломжтой болж буй.
Зээлийн батлан даалтын сан нь аймгийн үйлдвэрлэл бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулах, бүс нутгийн хөгжлийн төсөл болон үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд тодорхой дэмжлэг үзүүлж ажиллах аж.
Энэхүү гэрээг байгуулснаар Баянхонгор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүгийн эх үүсвэр олж авах боломж нь илүүтэй нэмэгдэж байна.
| Баянхонгорчууд Зээлийн батлан даалтын сантай гэрээ байгууллаа | ||
| Үзсэн: 591 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.