Шууд Chart

Энэ сард цаг агаар сэрүүхэн байна

2017-05-01 13:47:50

Тавдугаар сард зарим нутгаар цаг агаар дулаарч, зарим нутгаар цас орохыг Цаг уур орчны шинжилгээний газрын цаг уурч Э.Энхзаяа мэдээллээ.

“Олон жилийн дунджаар уулархаг нутгуудаар Алтай, Хангайн, Хөвсгөл, Хэнтийн уулсаар 5-9 градус орчим байх бол нилээн дулаанхан байдаг Алтайн өвөр, Говь гэгдэх Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Говийн нутгийн өмнөд тал болох Өмнөговийн нутгаараа 15-19 градус байх аж.

Үлдсэн нутгуудаар 10-15 орчим дундаж дулаан байна. Таван сарын эхээр уулархаг нутгаараа нойтон цас орно. Мөн энэ сард хаврын салхи шуурга бүрэн холдоогүй байдаг. Ингэхдээ 15 метр секунтээс дээш салхилдаг хоногийн тоо 10-15 удаа тохиолддог юм. Тэгэхээр төвөөр өдөртөө дулаан болдог. Үүнтэй холбоотой ой хээрийн түймэр их гардаг. Энэ сард Говь талын нутгаараа 10-15 удаа салхитай байна гэдэг нь тухайн сарын талд өдөр салхилана гэсэн үг. Энэ нь багагүй хүчтэй салхи гэсэн үг юм. Цаг агаар муудлаа гэхэд цасан шуурга холдоогүй байдаг. Нэмж хэлэхэд агаар дулаан байх үед хуурайшилт ихтэй болж, түймрийн тохиолдол ихэсдэг учраас гал, түймрийн аюулаас сэргийлэхийг албаныхан сануулж буй.

Тавдугаар сард агаарын температурын хувьд Баян-Өлгийн өмнө тал, Ховдын өмнө тал, Говь-Алтайн баруун өмнөд талаар олон жилийн дунджаасаа 0.5-1 градусаар дулаан байна. Харин тариалангийн бүс нутаг болох Булганы нутаг тэр чигээрээ, Хөвсгөлийн зүүн тал, Архангайн зүүн хойд тал, Сэлэнгийн баруун тал, Төв аймгийн баруун хойд талаараа олон жилийн дунджаасаа 0.5-1 градусаар хүйтэн байна.

Мөн Дорнодын нутаг нэлэнхүйдээ, Сүхбаатарын нутаг зүүн талаараа олон жилийн дунджаас хүйтэн байна. Үлдэж буй нутгаар олон жилийн дунджийн орчим агаарын темпратуртай байна” гэв.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэ сард цаг агаар сэрүүхэн байна  
Үзсэн: 468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй