Шууд Chart

Венесуэлийн Ерөнхийлөгч цалингийн доод хэмжээг 60 хувиар өсгөлөө

2017-05-01 14:45:05

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өөрийг нь огцрохыг шаардаж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөн, тэмцлийг түр ч болтугай намжаахын тулд цалингийн доод хэмжээг нэмэгдүүлж, тодорхой бүлгийнхэнд орон байр үнэгүй тараах болсон байна.

Өчигдөр тус улсын төв телевизийн уламжилснаар Мадуро цалингийн доод хэмжээг тавдугаар сарын 1-нээс эхлэн 60 хувиар нэмэгдүүлэх зарлиг гаргажээ. Тухайлбал, төрөөс хүнсний татаас авдаг ажилчид хүртэл сард хамгийн багадаа 200.000 боливарын цалин авах юм байна. Гэвч энэ нь зах зээлийн ханшаар 50 ам.долларт ч хүрэхээргүй байна.

Венесуэль улс эдийн засгийн хямралд орж, ажилгүйдэл, инфляци газар авах болсон тул ажилчид цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж, он гарснаас хойш ийнхүү гурав дахь удаагаа цалингийн доод хэмжээг нэмэгдүүлж байна. Энэ нь эргээд инфляцийг хөөрөгдөх гол хөшүүрэг болж байгаа юм. Иймд Мадурогийн Засгийн газрыг ажлаа сайн хийхгүй байгаа тул огцор гэж шаардсан бослого хөдөлгөөнүүд улс орон даяар өрнөх болсон бөгөөд энэ үеэр 30 гаруй хүн амиа алджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Венесуэлийн Ерөнхийлөгч цалингийн доод хэмжээг 60 хувиар өсгөлөө   
Үзсэн: 471 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй