Уулын спортын домог болсон тамирчин, “Швейцар машин” хочит Уели Штек Эверестэд авирах бэлтгэлийнхээ үеэр осолдож, амиа алдсан эмгэнэлтэй хэрэг гарсан байна. Тэрээр өчигдөр дэлхийн дөрөв дэх өндөр оргил болох Лхоце ууланд авираад буухдаа тус уулын баруун хойд тал руу буух төлөвлөгөөтэй байсан. Энэ зам бол олон ч уулчны аминд хүрсэн маш хүнд зам, дээр нь уулчин хүчилтөрөгчгүй авиралт хийж байжээ.
Түүний ослын шалтгааныг аяллыг зохион байгуулагч Непалын уулчдын холбооноос тайлбарлахдаа халтирснаас болж унаж амиа алдсан гэж байна. Тэрээр энэ удаагийн аялалаараа өөртөө маш том зорилго тавьж, шинэ амжилт үзүүлэхээр зорьж байсан байна. Аялалд гарахаасаа өмнө бие болоод сэтгэлзүйн хувьд энэ аялалд урьд урьдынхаасаа илүү бэлтгэлтэй байгаа талаар хэлж байжээ.
Уулын спортын тамирчин агсан Уели Штек нь 2012 онд Эверестэд хүчилтөрөгчгүй авиралт хийж байсан. 2015 онд Альпийн нурууны 4000 метрээс дээших 82 оргилд 62 өдрийн дотор гарч амжилт тогтоож байсан домог болсон тамирчин байсан юм. Харамсалтай нь энэ удаад осолдож, ууландаа амь тавьсан тухай нь олон улсын хэвлэлүүд бичиж байна.
| Алдарт уулчин Уели Штек Эверестийн бэлтгэлийн үеэр осолдож, амиа алджээ | ||
| Үзсэн: 680 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.