АНУ-ын Ерөнхийлөгч Трамп СBS телевизэд анхаарал татаж байгаа олон сэдвийн хүрээнд ярилцлага өгсөн байна. Ингэхдээ Умард Солонгосын асуудлыг хөнджээ. Сэтгүүлч Умард Солонгосын залуу удирдагч Ким Жон Уны талаар, тодруулбал, эцгийгээ өөд болсноос хойш суудалдаа үлдэхийн тулд авга ахаа хүртэл цаазалж байсан тухай асуудлаар Трампын сэтгэгдлийг сонсоход тэрбээр “Ким Жон Ун хорин зургаа, долоохон насандаа эцгийнхээ орыг залгаж, энэ их эрх мэдлийг олж авсан. Мэдээж түүний эргэн тойронд авга ах нь ч юм уу, өөр хэн нэгэн суудалд нь санаархсан хүмүүс байсан л байх. Тэднийг л устгасан хэрэг. Ким Жон Ун бол залуу хүн гэхэд их ухаалаг” гэж хувийн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
Харин Умардын асуудалд АНУ-ын цаашид авах арга хэмжээний талаар асуухад “Энэ бол шатрын нүүдэл. Би ямар нүүдэл хийхээр дотроо төлөвлөж байгаагаа бусдад мэдэгдмээргүй байна” гэжээ. Мөн Умардын аюул заналхийлэл худалдаанаас илүү чухал учир БНХАУ Умард Солонгос дахь нөлөөллөөрөө дамжуулан шахалт үзүүлэх хэрэгтэйг сануулжээ. Энэ ярилцлагын үеэр Солонгосын хойгоос гадна Татварын шинэчлэл, цагаач дүрвэгсдийн бодлого, өнгөрсөн 100 хоногийн ажлын дүгнэлт, хууль тогтоох засаглал, ер нь Ерөнхийлөгч байх ямар тухай ярилцсан байна.
| Трамп: БНХАУ Умард Солонгост шахалт үзүүлэх хэрэгтэй | ||
| Үзсэн: 613 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.