Шууд Chart

БНСУ: "ТХААД"-ыг байрлуулахтай холбоотой 2 талын гэрээнд өөрчлөлт ороогүй

2017-05-01 15:27:50

Өмнөд Солонгосын Үндэсний Аюулгүй байдлын албанаас "ТХААД"-ыг байрлуулах зардалтай холбоотойгоор АНУ-ын талаас тодруулга авснаа мэдэгдэж байна. Энд баталж байгаагаар АНУ, Өмнөд Солонгосын Засгийн газрын хооронд байгуулсан гэрээний дагуу "ТХААД"-ыг байрлуулах газрыг Өмнөд Солонгосын тал бэлдэх ёстой, харин бусад зардлыг АНУ-ын талаас гаргана гэж заасан гэж байна. Үүнд ямар нэг өөрчлөлт ороогүй болохыг хэлж байгаа юм.

Өчигдөр үүнийг тодруулахын тулд Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын яамнаас АНУ-ын талын төлөөлөгч болох МC Master-тай утсаар ярьсан байна. Энэ үеэр Mc Master "Америк бол Өмнөд Солонгосын талд 100 хувь зогсож байгаа. Бид холбоотнуудынхаа аюулгүй байдлын төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллах болно” гэсэн байна.

Өмнөд Солонгосын талаас гэрээний хэрэгжилтийн талаар ийнхүү тодруулах болсны учир нь Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн долоо хоногт "Reuters"-т ярилцлага өгөхдөө “Өмнөд Солонгос "ТХААД"-ыг байрлуулахтай холбоотой 1 тэрбум долларын зардлыг гаргах ёстой” гэсэн юм. Мөн "Вашингтон Таймс"-ын өнгөрсөн бямба гарагийн дугаарт мөн ийм агуулгатай ярилцлага гарсан нь холбоотнуудынх нь санааг чилээжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ: "ТХААД"-ыг байрлуулахтай холбоотой 2 талын гэрээнд өөрчлөлт ороогүй   
Үзсэн: 616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй