АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааныхан гүтгэлэг гүжирдлэг тараасан хүмүүст хүлээлгэх хариуцлагыг чангатгах боломжийг судалж байгаа аж. Энэ тухай Цагаан ордны ажилтнуудын албаны тэргүүн Райнс Прибэс мэдэгдсэнийг хэвлэлүүд онцолж байна. Тэрээр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, Оростой холбоотой гэх түүхийг байнга дэлгэж байгаагаас Цагаан ордныхон залхаж байгааг мэдэгдсэн юм.
Түүнчлэн, Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэрээ нууцалсан эх сурвалжуудын мэдэгдлээс иш татах болсонд сэтгэл хангалуун буй байгааг илэрхийлсэн юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд иймэрхүү мэдээ мэдээллийг нийтлэхгүй, илүү хариуцлагатай байх ёстойг Прибэс анхааруулсан юм. Гэхдээ тэрээр шинээр оруулахаар төлөвлөж байгаа нэмэлт өөрчлөлтийн талаар тодорхой тайлбар хийхээс татгалзсан байна. Ямар ч байсан Ерөнхийлөгч Трамп фэйк буюу худал мэдээний эсрэг тэмцэхээр шийдээд байна. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эрх чөлөө АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсоноос хойш тус улсад буурсан хэмээн "Freedom Hous" байгууллагынхан өнгөрсөн 7 хоногт мэдэгдсэн.
Хүний эрхийг хамгаалагчид Ерөнхийлөгч Трамп хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнийг ард түмний дайсан хэмээн нэрлэж байсныг мөн сануулж байна. Түүгээр ч зогсохгүй өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхийлөгч Трамп CNN, The New York Times, NBC болон бусад хэвлэл мэдээлийн хэрэгслийнхнийг ард түмний дайсан гэж хүртэл нэрлэж байсан билээ. Сонгуулийн өмнө ч тэрээр хэвлэл мэдээллийнхнийг дан ганц Хиллари Клинтоныг дэмжиж өөрийнх нь эсрэг худал хуурмаг мэдээлэл тараадаг байсан хэмээн шүүмжилж байсан. Үүний зэрэгцээ Америкийн дэд Ерөнхийлөгч Майк Пенс ч Америкийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ерөнхийлөгчид ажлаа хийх боломж олгоогүй хэмээн мэдэгдсэн.
Ерөнхийлөгч Трамп сонгуулийн өмнөх амлалтаа биелүүлж, хэлсэн амандаа хүрэхийг чармайж байгаа ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний хүчин чармайлтыг харлуулахыг хичээж байна гэж хэмээн тэрээр үзсэн байна. Ерөнхийлөгч Трамп сонгуулийн өмнө Барак Обамаг засагласан жилүүдэд үүссэн хүнд суртлын бүтцийг халж, Вашингтон дахь намгийг ширгээхийг хүсч байгаагаа мэдэгдэж байсан. Ийнхүү Ерөнхийлөгч Трамп болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хооронд байнгын санал зөрөлдөөн үүссэн юм. Тэр ч утгаараа Ерөнхийлөгч Трамп 100-аад жилийн туршид үргэлжилж байгаа уламжлалыг эвдэн, Цагаан ордон болсон сэтгүүлчдийн оройн зоогт оролцоогүй байна.
| АНУ-д нэр төрд халдсан, гүтгэсэн хэргийн хариуцлагыг чангатгахаар төлөвлөж байна | ||
| Үзсэн: 700 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.