Шууд Chart

Японы “Изумо” хөлөг америкийн хангамжийн хөлөг онгоцуудын хамгаалалтад гарчээ

2017-05-02 10:04:58

Японы өөрийгөө батлан хамгаалах тэнгисийн цэргийн хүчний Изумо хөлөг онгоц Америкийн хөлөг онгоцуудыг хамгаалахаар  Иокосука  боомтоос хөдлөсөн байна. Эскадрын мина болон нисдэг тэрэг  зөөгч энэ  онгоц  2015 оноос ашиглалтад орсон  бөгөөд  Японы  байлдааны  хамгийн том,  шинэ онгоцных нь нэг юм. Ийнхүү тус хөлөг  Японы батлан хамгаалахын сайд Томоми Инадагийн  тушаалаар  далайд  гараад  байна.

Тус хөлөг  3 сар  үргэлжлэх  энэхүү аяллынхаа хугацаанд Америкийн шатахуун цэнэглэгч хөлөг онгоцуудыг хамгаалах  үүрэг гүйцэтгэх  юм байна. Японы  батлан хамгаалахын  сайд  АНУ-ын талаас  ирсэн  хүсэлтийн  дагуу  энэ  ажиллагааг эхлүүлэх  тушаалыг  өгчээ. Изумо хөлөг Номхон далайн Босо  олтригоос  Японы Тиба мужаас тус улсын зүүн өмнөд нутгийн Сикуко арал хүртэлх зайд  Америкийн хөлгүүдийн хамгаалалтыг хариуцах гэнэ.

Харин үүний дараа Америкийн хөлгүүд эскадрын мина зөөгчийн  шатахууныг цэнэглэхээр Солонгосын хойгийг зорих аж. Японд өнгөрсөн онд өөрийгөө  батлан хамгаалах хүчнийг  ашиглах боломжийг  нэмэгдүүлсэн багц хууль батлагдсантай  холбоотойгоор тус улсын  хөлөг онгоц  Холбоотныхоо хөлгийг хамгаалах боломж бүрдэж  байгаа энэ юм.  Энэ багц  хуулийн дагуу  Японы  өөрийгөө  батлан хамгаалах хүчин   хилийн чанадад  болон гуравдагч  орны  ашиг  сонирхлыг хамгаалах ажиллагаанд  оролцож  боломжтой  болсон юм. 

Изуми  хөлөг нь  19,5 мянган  тонны  усны эзэлхүүнтэй.  2012 онд  анх  үйлдвэрлэсэн энэ хөлгийн нийт өртөг нь  130 тэрбум иен  буюу  1,1 сая  ам. долларт хүрсэн юм. Хөлгийн тавцангийн урт  248 метр, өргөн нь  38  метр юм байна.  Тус хөлөг 14 нисдэг тэрэг тээх  чадалтай аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы “Изумо” хөлөг америкийн хангамжийн хөлөг онгоцуудын хамгаалалтад гарчээ  
Үзсэн: 840 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
MARSHIL.ERDENEBAT [150.129.143.xxx] 2017-05-02 19:34
IPONI.ENE.XOLOG.ONGOZ.N.MONGOLIN.MARSHILSMUC.LUBCAH.DYGERIH.ERDEHEBATINX.TYYXEE.ERGEJ.CANAXIG.OLOH.ULCIN.ENXIN.CAXIULXIN.OBIZER.ZERGYYDED.ANXAARUULJ.BAIHA

Бидэнтэй нэгдээрэй