Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган айлчлал хийхээр Энэтхэгт хүрэлцэн очоод байна. Энэтхэгийн Ерөнхийлөгчийн ордонд Туркийн төрийн тэргүүнийг угтан авах ёслол болсон бөгөөд энэ арга хэмжээнд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди болон засгийн газрын гишүүд оролцжээ. Туркийн ерөнхийлөгчийг сайд нарын танхимын гишүүд, бизнесийн төлөөлөл зэрэг 150 хүн дагалдан яваа юм байна.
Айлчлалын үеэр 2 улс хамтын ажиллагаа, худалдааг өргөжүүлэх хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Үүнд дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллах гэрээнүүд багтаж байгаа юм байна. Энэтхэг-Туркийн худалдааны эргэлт 6,4 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм. Энэтхэг улс Туркийн хувьд Азийн зах зээлд гарах гарц нь байж болохыг шинжээчид энэ айлчлалтай нь холбоотойгоор онцолж байна.
| Туркийн ерөнхийлөгч Энэтхэг улсад айлчилж | ||
| Үзсэн: 778 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.