Шууд Chart

Хороодын Засаг дарга нар хуулийн мэдлэгээ дээшлүүлэв

2017-05-02 11:20:00

 
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Прокурорын газар хамтран 28 хорооны Засаг дарга нарт “Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хууль, эрх зүйн актаар иргэн, хуулийн этгээдэд хариуцлага оногдуулах зохицуулалт” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтаар дүүргийн эрх зүйн мэргэжилтнүүд “Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хуулиар иргэн, хуулийн этгээдэд хариуцлага оногдуулах эрхийн зохицуулалт, практик”,Зөрчлийн тухай хуулийн зохицуулалт сэдвээр мэдээлэл, арга зүйн зөвөлгөөг өгсөн юм.
 
Түүнчлэн хороодын Засаг дарга нарын зүгээс захиргааны зөрчлийн тэмдэглэл хэрхэн хөтлөх, практик дээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагат арга хэмжээ авахад тулгардаг асуудал, бэрхшээлийн талаар нээлттэй санал бодлоо солилцов хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хороодын Засаг дарга нар хуулийн мэдлэгээ дээшлүүлэв  
Үзсэн: 321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй