Германы хэд хэдэн хотод Хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах өдрийн жагсаал болсон. Берлинд л гэхэд 14 мянган хүн оролцсон жагсаал болсны зэрэгцээ зүүний хэт үзэлтнүүд зөвшөөрөлгүйгээр жагссан байна.
Энэ үеэр цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарчээ. Кройцберг, Нойкельн дүүрэгт хэсэг залуус цагдаагийнхан руу шил, чулуу шидэлж байсны хариуд хууль сахиулагчид нулимс асгаруулагч хий ашиглахад хүрсэн байна. Энэ үймээний үеэр 100 гаруй хүн баривчлагдсан мэдээ байна.
| Жагсаалын үеэр үймээн дэгджээ | ||
| Үзсэн: 580 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.