Ирэх ням гарагт Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт болох гэж байгаа Франц улсад жагсаалын үеэр үймээн болсон тухай олон улсын сувгууд дамжуулж байна. Тус улсын хувьд тавдугаар сарын 1 албан ёсны баярын өдөр байдаг. Нийслэл Парист болсон жагсаал цуглаануудад нийтдээ 80 орчим мянган хүн оролцсон байна. Гэвч энэ үеэр баг өмссөн хэсэг залуус үймээн дэгдээж, өдөөн хатгаснаас мөргөлдөөн гарчээ.

Тэд цагдаагийнхан руу шатагч шингэн бүхий шил шидэлснээс болж хууль сахиулахын нийт 6 ажилтан гэмтэж, түлэгдсэн байна. Ер нь бол Парис гэлтгүй Лиллээс Марсель хүртэл олон хотод майн 1-нд зориулсан жагсаал болсон. Гэхдээ энэ удаад уриа, лоозон, шаардлагууд нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдож байсан гэхэд болно.
Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч Үндэснйи Фронт намын Ле Пенийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэгчид их байжээ.

| Цагдаагийн зургаан ажилтан гэмтэж, түлэгджээ | ||
| Үзсэн: 750 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.