Шууд Chart

Дональд Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцэж жагслаа

2017-05-02 14:01:27

АНУ-д Хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах өдөр есдүгээр сарын эхний даваа гарагт болдог ч өчигдөр тус улсын олон хотод майн 1-нд зориулсан  жагсаал болсон байна.

Ихэнх хотод  болсон  жагсаал  цуглаанд  оролцогчид  хөдөлмөрлөх нөхцөл сайжруулах тухай биш, Ерөнхийлөгч Трампыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байжээ.

Майн 1-ний "өлгий нутаг" гэгддэг Чикагод л гэхэд Ерөнхийлөгч Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Калифорнид болсон  жагсаалд  оролцогчид  ч энэ  бодлогоо өөрчлөхийг шаардаж  байсан аж. Нью-Иоркт  болсон  жагсаалын үеэр  мөргөлдөөн гарч жагсагчдаас хэд хэдэн хүн баривчлагдсан мэдээ байна.

Энэ мэтчилэн Шри-Ланкийн нийслэлд л гэхэд хамгийн олон хүн оролцсон жагсаалыг үйлдвэрчний эвлэлийнхэн, улс төрийн намууд  зохион байгуулсан.  Кубад  хувьсгалын удирдагч  Фидель Кастрогоо магтан дуулсан, Бразилд Ерөнхийлөгч Мишель Тимерээсээ огцрохыг  шаардсан гээд   олон  жагсаал  цуглаан  болжээ. Зарим хэвлэлийн мэдээлж байгаагаар дэлхийн нийт 130 оронд олон улсын хөдөлмөрчдийн  эв санааны өдрийг   тэмдэглэсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцэж жагслаа   
Үзсэн: 588 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй