Шууд Chart

Владимир Путин, Дональд Трамп хоёр Сирийн асуудлыг хэлэлцэнэ

2017-05-02 14:18:13

"Риановости" ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч өнөөдөр Москвагийн цагаар 19:30 минутын орчимд  утсаар  ярихаар  төлөвлөсөн тухай мэдээллийг онцолж  байна. "Цагаан ордон"-ы Хэвлэлийн албанаас Ерөнхийлөгчийн ажлын хуваарийг танилцуулахдаа ОХУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярихаар товлосон тухай мэдээлсэн юм.   

Тэгвэл энэ үеэр хоёр улсын төрийн тэргүүн Сири дэх мөргөлдөөний талаар  хөндөж  хэлэлцэхээр  төлөвлөж  байгаа тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас мэдээлж байна.

Дональд Трамп Ерөнхийлөгчийн үүрэгт  ажилдаа  орсноос хойш хоёр орны төрийн тэргүүн хоёр ч удаа утсаар ярьсан юм. Одоогоор анхны уулзалт нь хэдийд болох нь тодорхойгүй байна. Магадгүй энэ зун долоодугаар сард Германы Хамбург хотод болох "Их 20"-ийн уулзалтын үеэр Путин, Трамп нар нүүр тулж уулзах байх гэсэн таамгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Владимир Путин, Дональд Трамп хоёр Сирийн асуудлыг хэлэлцэнэ   
Үзсэн: 825 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй