Шууд Chart

Холбооны мөрдөх товчооны ажилтан асан "Исламын улс" бүлэглэлийн дайчинтай гэрлэжээ

2017-05-02 14:34:18

АНУ-ын Холбооны мөрдөх товчооны ажилтан байсан эмэгтэй 2014 онд "Исламын улс" террорист бүлэглэлийн дайчинтай гэрлэсэн тухай "CNN" агентлаг   мэдээлсэн нь олон улсын хэвлэлүүдээр шуугиан тарьж байна.  

Өндөр нууцын зэрэглэлтэй мэдээлэлд ойр байсан Холбооны мөрдөх товчооны тэрхүү ажилтанд 2014 онд "Исламын улс" бүлэглэлийн гишүүнтэй холбоотой хэргийг мөрдөн шалгах даалгавар  өгсөн юм байна. Тэрбээр энэ ажлаар Сирийг зорьсон боловч мөрдөн шалгах ёстой дайчинтайгаа гэр бүл  болсон тухай тус агентлаг мэдээлсэн байна. Холбооны  мөрдөх товчооныхон ийм асуудал үүссэнтэй холбоотойгоор нууцын зэрэглэлтэй мэдээлэлд  нэвтрэхэд тавих хяналтыг улам чангатгаад байгаагаа мэдэгджээ. 

Гэхдээ яг ямархуу арга хэмжээнүүд авснаа мэдээлээгүй байна. "Исламын улс" бүлэглэлийн гишүүнтэй гэрлэсэн тусгай ажилтан эмэгтэй нь ажил, сурлагадаа сайн үнэлгээнүүд авдаг байсныг  энд бас тэмдэглэсэн байна. Холбооны мөрдөх  товчооны  ажилтан байсан эмэгтэйг Даниэл Грин гэдэг  бөгөөд орчуулагчаар ажиллаж байсан юм байна. Мөн тэрбээр Германы иргэн "Исламын улс"-д зүтгэхээ тангарагласан реппэр Дэнис Каспертай  гэрлэж байжээ. 

Гэвч тэрбээр алдаагаа ойлгож АНУ-д ирж, Цагдаагийн газарт очин сайн дураараа хэргээ хүлээсэн юм байна. Мөрдөгчидтэй хамтран ажиллахыг зөвшөөрсөн түүнд Холбооны шоронд хоёр жил хорих ял оноосон юм байна. Өнгөрсөн зун тэрбээр суллагджээ. "CNN" агентлагийн энэ мэдээнд түүний тухай болон реппэр, террорист байгууллагад элссэн экс нөхрийнх нь тухай дэлгэрэнгүй бичсэн байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Холбооны мөрдөх товчооны ажилтан асан "Исламын улс" бүлэглэлийн дайчинтай гэрлэжээ   
Үзсэн: 787 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй