АНУ-ын цэргийнхэн Өмнөд Солонгосын Сонжу хотод байрлуулж байгаа "Тхаад" систем Умардын пуужинг илрүүлж, устгахад бэлэн болсныг мэдэгдсэн тухай бид өмнө нь дамжуулсан. Тэгвэл Өмнөд Солонгосын цэргийнхэн ч энэ мэдээллийг батлаад байна. Ийнхүү АНУ-ын "Тхаад" систем байлдааны жижүүрт гарч Өмнөд Солонгосыг Умардын пуужингаас хамгаалах үүргээ биелүүлж эхлээд байна.
Гэхдээ яг үүнээс өөр тодорхой мэдээлэл одоогоор өгөхгүй байна. Харин пуужингаас эсэргүүцэн хамгаалах энэ систем хэдэн сарын дараагаас бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхийг мэдээлж байна. Пуужингаас эсэргүүцэн хамгаалах АНУ-ын "Тхаад" системийг Өмнөд Солонгосын Сонжу хотын гольфийн талбай байсан газар байрлуулах ажил өнгөрсөн гуравдугаар сараас эхэлсэн юм.
"Тхаад"-ыг байрлуулах ажлыг яаравчлах болсон нь Умард Солонгос олон улсын шахалт дарамтыг үл харгалзан пуужингийн болон цөмийн туршилт хийж байсантай холбоотой юм. "Тхаад" систем нь баллистик пуужинг нислэгийн дунд хэсгийнх нь төгсгөлд буюу бай руугаа нисч байхад нь устгах зориулалттай юм. Энэ системийн тусламжтайгаар Япон Өмнөд Солонгосыг төдийгүй тус улс дахь АНУ-ын цэргүүдийг хамгаалах юм байна.
| "Тхаад" систем баллистик пуужинг бай руугаа нисч байхад нь устгах зориулалттай | ||
| Үзсэн: 836 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.