Шууд Chart

БНХАУ-д майн 1-ний амралтаар 134 сая хүн дотооддоо жуулчилжээ

2017-05-02 15:26:20

БНХАУ-д Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдөр буюу тавдугаар сарын 1 албан ёсны амралтын өдөр байдаг. Энэ жил майн 1-ний өдөр даваа гарагт таарсантай холботойгоор тус улсын иргэд гурван өдөр амарсан юм. Үүнтэй холбоотойгоор дотоодынх нь аялал  жуулчлал  эрс  өссөн  байна.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 1-нийг дуустал БНХАУ-ын 134 мянган иргэн дотооддоо аялж, жуулчилжээ. Энэ нь өнгөрсөн оны  мөн  үеийнхтэй харьцуулахад  14.4 хувиар  нэмэгдсэн  үзүүлэлт  юм  байна. 

БНХАУ-ын зүүн нутгийн  Нанжин хот дахь Сун Ят Сений бунханд  л гэхэд  өдөрт 190 мянган жуулчин очсон байна. Дотоодын аялагч жуулчдын тоо ийнхүү эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор нийтийн тээвэр, төмөр зам,  агаарын тээврийн  ачаалал нэмэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-д майн 1-ний амралтаар 134 сая хүн дотооддоо жуулчилжээ   
Үзсэн: 1147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Үхрийн нүдний суулгац зарна [43.228.129.xxx] 2017-05-03 11:01
Үхрийн нүдний суулгац зарна.tel;96667103
1 [2.76.158.xxx] 2017-05-02 20:18
май-5дугаар сар

Бидэнтэй нэгдээрэй