Олон нийтийн сүлжээ фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүйгээ мэдэгдсэн байна. Түүнийг Охай мужийн нэг гэр бүл оройн зоогонд урьсан бөгөөд тэрбээр энэ үеэр ийнхүү мэдэгджээ.

Цукерберг АНУ-ын нийт 50 мужид очихоор төлөвлөсөн бөгөөд энэ хүрээнд Охайогийн Ньютон Фолс хотод очсон байна. Түүний бүх мужаар очих энэ аялал төлөвлөгөөтэй нь холбоотойгоор 2020 онд болох Ерөнхийлөгсийн сонгуульд өрсөлдөх нь гэдэг цуу тархаад байсан юм.

Тиймээс фэйсбүүкийг үүсгэн байгуулагч маань очсон газар бүртээ үүнийг няцааж яваа бололтой. Түүнийг гэртээ хүлээн авч оройн зоогоор дайлсан Мурийн гэр бүлийнхэн Ардчилсан намын гишүүд боловч Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Трампад саналаа өгснөө энэ үеэр ярьсан байна. Мөн тэд хотын өмнө тулгамдаж байгаа асуудлаар Цукербергтэй санал солилцжээ. Үүний өмнө тэрбээр Висконсин мужид очиж фермерийн үйл ажилтай танилцсан байна.
| Марк Цукерберг: 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй | ||
| Үзсэн: 1390 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.