Швед улсад нэг секундэд 5 их наяд зураг авах хүчин чадалтай, өндөр хурдны камер зохион бүтээжээ. Шведийн Лундийн их сургуулийн судалгааны баг энэхүү камерыг бүтээж дэлхийн хамгийн дээд амжилтыг эвдээд байна. Камерны хүчин чадлыг шалгахын тулд эрдэмтэд гэрлийн хурдны тусгал цаасан дээр хүрч очих хугацаа болон зайтай харьцуулан судалсны эцэст нэг секунд 0,2 долийн хугацаанд 5 их наяд дүрс бүхий зураг авах чадвартай болохыг тогтоожээ.
Харин өндөр нарийвчлалтайгаар гарч ирсэн хурдны үзүүлэлтийн хариу нь нэг их наядаар хэмжигджээ. Эрдэмтэн, судлаачдын баг туршилтынхаа хугацаанд авсан зургаа компьютерт оруулан, тооцооллын программаар хэмжин нэг дүрсний зургийг гаргаж авчээ. Энэ өндөр хурдны камерыг химийн ухааны салбарын мэргэжилтнүүд ашиглахад илүү тохиромжтой юм байна.
Учир нь тус камерын тусламжтайгаар анагаах ухаан болон хими, физикийн ухааны эрдэмтэн судлаачид плазмын хаягдал, байгаль орчны болон биологийн квантын дундаж наслалт зэргийг судлахад илүү ач холбогдолтой юм байна.
| Нэг секундэд 5 их наяд зураг авах чадалтай камер зохион бүтээжээ | ||
| Үзсэн: 1146 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.