БНХАУ Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаах зорилгоор АНУ болон Умард Солонгосын хооронд яриа хэлэлцээ явуулахыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тохиромжтой нөхцөл байдал үүссэн үед Умард Солонгосын залуу удирдагч Ким Жон Унтай уулзаж болох юм гэсэн санааг "Блүүмберг" телевизд өгсөн ярилцлагадаа онцолсон юм.
Цагаан Ордны зүгээс бэлтгэл хангагдаагүй ийм нөхцөлд уулзалт болохгүй, Ерөнхийлөгч Трамп яг уулзахад бэлэн гэж хэлээгүй гэсэн тайлбарыг хийж байгаа. Харин Хятадын Засгийн газар Трампын дээрх байр сууринд үндэслээд Вашингтон, Пхеньян хоёр Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаахын тулд боломжтой бол ойрын хугацаанд улс төрийн шийдвэр гаргах хэрэгтэй гэж үзэж байна.
Хэрэв хоёр тал уулзалт хийх нөхцөл бүрдвэл Хятадын Засгийн газар дэмжиж оролцоход бэлэн байна. Солонгосын хойгийн санаа зовоосон асуудлуудад оролцоотой орнуудын нэг гэдэг утгаараа Хятад улс зөрчилдөгч талуудыг хэлэлцээний ширээнд суулгахын төлөө хүчин чармайлт гаргаж ирсэн, цаашид ч чармайлт гаргах болно гэсэн байр суурь хэлж байна.
| БНХАУ АНУ, БНАСАУ-ын хооронд хэлэлцээ хийхийг дэмжинэ гэж мэдэгдлээ | ||
| Үзсэн: 984 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.