Архангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар боловсролын салбарт хэрэгжүүлэх “Багшийн хөгжил”, “Ирээдүй 1+1“ дэд хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Уг дэд хөтөлбөрийн тухайд улсын хэмжээнд багш нар руу чиглэсэн анхдагч хөтөлбөр гэдгээрээ онцлог гэдгийг аймгийн боловсролын салбарыхан онцолж байна.
Архангай аймгийн хэмжээнд 33 сургууль, 36 цэцэрлэгт 1351 багш, 24,000 гаруй хүүхэд суралцдаг.
Боловсролын салбарт хэрэгжих хөтөлбөрүүд нь 2016-2020 оны хооронд багш, сурагч бүрт хүрч хэрэгжих гэнэ.
“Ирээдүй 1+1” дэд хөтөлбөр нь хүүхэд нэг бүрийг спорт, урлагийн ямар нэг дугуйланд хамруулж, хөгжүүлнэ гэсэн үндсэн зорилготой юм.
Хөтөлбөрийн хүрээнд нэг сургуульд дунджаар 20-25 дугуйлан хичээллэж, хүүхдийн авьяас билгийг хөгжүүлэх юм байна.
| “Багшийн хөгжил”, “Ирээдүй 1+1“ дэд хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа | ||
| Үзсэн: 781 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.