Говь-Алтай аймгийн Чандмань суманд Турк Улсын буцалтгүй тусламжаар махны үйлдвэр барихаар болжээ.
Санхүү эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг мөчид Монгол орны баруун өмнөд хязгаар хангай говь хосолсон үзэсгэлэнт сайхан нутаг болох Чандмань суманд Туркийн 100 хувийн буцалтгүй тусламжийн төсөл хөтөлбөрөөр жишиг дунд оврын махны үйлдвэр барихаар болсон байна.
Тус үйлдвэр нь энэ онд баригдаж дуусах бөгөөд Туркийн “TIKA” төслийн дэд координатор Өмэр Гүндогу, дээрх аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг албаны бусад хүмүүс газар дээр нь очиж танилцлаа.
Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор орон нутагт нэлээн хэдэн ажлын байр нэмэгдэхээс гадна, орон нутгийн төсөвт тодорхой хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм.
Мах боловсруулах үйлдвэр нь хоногт 50 бод, 200-300 орчим бог нядлах ба гүн хөлдөөх хүчин чадалтай зоорьтой байх аж. Түүнчлэн иргэд баталгаатай хүнсээр хангагдах, ойрын сумын малчид малын махаа зардал чирэгдэл багатай өндөр үнээр борлуулах боломж бүрдэх юм.
| Чандмань суманд махны үйлдвэр барихаар болжээ | ||
| Үзсэн: 1837 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.