Багш сурагчдын математик сэтгэлгээ, оюун ухааны болон сэтгэхүйн чадварыг хөгжүүлэх, олон улсын олимпиадад оролцох багш, сурагчдыг сонгон шалгаруулах зорилготой улсын математикийн 53 дугаар олимпиад Булган аймагт зохион байгуулагдлаа.
Тус аймагт зохион байгуулагдаж буй Монгол Улсын гавьяат багш, математикийн ухааны доктор, профессор Д.Шагдарын нэрэмжит дээрх олимпиадад 21 аймаг, есөн дүүргийн 42 баг оролцаж энэ амралтын өдрүүдэд шилдэгээ тодруулна.
Улсын олимпиадад аймаг, дүүргүүдэд явагдсан хоёрын давааны олимпиадаас эрх авсан багш, суралцагч болон улсын математикийн 52 дугаар олимпиадад эхний байрт орсон баг оролцож байгаа юм.
Олимпиадын дүн энэ сарын 7-нд гарна.
| Улсын математикийн 53 дугаар олимпиад Булган аймагт болж байна | ||
| Үзсэн: 1382 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.