Шууд Chart

Орхон аймагт энэ онд 42 блок дээврийн засварт 1 тэрбум төгрөг зарцуулна

2017-05-05 12:15:36

Орхон аймагт энэ онд орон сууцны 42 блок дээврийн засварт 1 тэрбум  төгрөг төсөвлөсөн.

Мөн Баян-Өндөр сумын төсвөөс орон сууцны 3 блок дээврийн засвар, аймгийн “Аваар”-ын зардлаас 18 блок дээвэр засварлахад шаардлагатай 300 гаруй сая төгрөгийг баталсан.

Энэ онд дээвэр засварын ажлыг хийхдээ 10 жилийн баталгаатай шинэ технологи мөрдөнө гэж аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал ярьлаа. Өнөөдрийн байдлаар худалдан авах ажиллагаа явагдаж буй бөгөөд 2 долоо хоногийн дараа орон сууцны дээвэр засварын ажил эхэлнэ.

Дашрамд дурдахад, Хотын хэмжээнд орон сууцны 112 байрны 360 гаруй блок дээвэр бий. Үүний 280 гаруйг нь засварласан бөгөөд 40 орчим блок дээврийг огт засаагүй гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагууд хийсэн байна.

Орон нутгийн төр захиргааны зүгээс эдгээрийг шат дараатайгаар засварлахаар төлөвлөөд байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орхон аймагт энэ онд 42 блок дээврийн засварт 1 тэрбум төгрөг зарцуулна  
Үзсэн: 801 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй