Шууд Chart

Зөөврийн ажлын байртай боллоо

2017-05-05 12:20:33

БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /Тика/-ийн Улаанбаатар хот дахь зохицуулалтын газраас мэргэжлийн хяналтын байгууллагын Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ажлын байрны нөхцлийг сайжруулах, малын халдварт өвчинтэй тэмцэх зорилгоор зөөврийн ажлын байр, тоног төхөөрөмж хүлээлгэж өглөө.

Уг арга хэмжээнд МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, БНТУ-аас Монголд суух Бүрэн эрхэт Элчин сайд  М.Ахмет Язал,ТИКА-гийн дэд ерөнхийлөгч Мэхмэт Сүрэйя болон бусад албаныхан оролцов.

Хөдөө орон нутагт малын гоц халдварт шүлхий, хонины цэцэг өвчин гарч мал, амьтны шилжилт хөдөлгөөн, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр дамжин Нийслэл хотод өвчний халдвар тархах, хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд болзошгүй эрсдэл үүсэх магадлал өндөр байдаг. Одоогийн авто тээврийн товчоод нь албан ажлын хэрэгцээ, олон улсын шаардлагад хангасан явуулын ажлын байргүй, дулаан хувцас тоног төхөөрөмж, зөрчилтэй тээврийн хэрэгслийг саатуулах хашаа, камер, хөдөлгөөнт зөөврийн  байргүй, газар дээр нь шинжилгээ хийх боломж нөхцөл байхгүй.

Харин уг төсөл хэрэгжсэнээр ажлын байрны орчин нөхцөл сайжирч, 24 цагийн хяналт шалгалтыг чанартай хийж гүйцэтгэх, нийслэл рүү хөдөө орон нутгаас мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд халдварт өвчин тархах эрсдлийг бууруулах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм. Мөн мал амьтны шилжилт хөдөлгөөн, хорио цээрт бүсээс ирсэн мал, амьтан, бусад зөрчилтэй тээврийн хэрэгсэл саатуулагдсан тохиолдолд газар дээр нь очин байрлаж, хяналт тавин ажиллах нөхцөл бүрдэнэ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зөөврийн ажлын байртай боллоо  
Үзсэн: 1225 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [178.17.170.xxx] 2017-05-08 14:06
МХЕГ нийгмийн хог шаар болсон авлигажсан системээсээ хэзээ салах вэ? Н.Цагаанхүү даргаа. Таны томилгоо буюу тохирсон сонгон шалгаруулалт нэртэй луйвараа хэзээ зогсоож шудрага ёс ноёлох юм. Буянт-Ухаа боомтод хогийн тантан болсон хүн томилчоод одоо бас заавал ноёны бөх давж байж дуусах үлгэр шиг хэдэн удаа шалгалт нэртэй жүжиг тавих гэж байна. Жирийн шудрагаар явж болдоггүй яасан нийгэм бэ? Энэ байдлаар энэ ялзарсан нийгмийн түүчээ болж гялалзаж яваа ёс зүйгүй хүнд сурталтан авлигачаа жинхэлж аваад хямрал дарангуйлал шудрага бус байдал улам газар авах бус уу. Хүнд боломж ухаарал ганц байхад хангалттай. Та нөхөдөд тийм биш бололтой.

Бидэнтэй нэгдээрэй