Аливаа шашин бүр өөрийн судар номтой байдаг. Тэгвэл Исламын шашны бүх урсгал, чиглэлийн тахин шүтдэг, хамгийн гол сургааль нь гэгээн Коран судар байдаг байна. Нийтдээ 114 бүлэг бүхий уг гэгээн судрыг Каир улсын иргэн Саад Мохаммед сүүлийн 3 жилийн туршид өөрийн гараар урлан бүтээж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоохоор төлөвлөж байгаа юм байна.
Түүний урлан бүтээж байгаа уг судар нь нийтдээ 700 метрийн урттай, гар бичмэл судар аж. Энэ нь дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтооход хангалттай гэсэн үг. Мохаммед энэхүү гар бичмэл судраа дэлхийн Геннисын амжилтын номд бүртгүүлэх гэж байгаа тухайгаа Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Харин бүртгүүлэхийн тулд, санхүүгийн асуудалтай тулгарч байгаа тухай тэрээр онцолсон байна. Учир нь тэрээр сүүлийн 3 жил, уг судраа урлахдаа бүх зардлаа өөрөө гаргасан байна.
Дэлхийн дээр гэгээн Коран судрыг янз бүрээр урлаж, дээд амжилт тогтоосон байдаг байна. Тухайлбал, одоогоор дэлхийн хамгийн том Коран судар Татарстан улсын Казань хот дахь Колшарийн сүмийн гол танхмид хадгалагдаж байдаг гэнэ. Энэхүү судар нь 1,5 метр өргөн, 2 метр урттай, 632 хуудастай бөгөөд 800 кг жинтэй юм байна.
Түүнээс гадна, хүн төрөлхтний түүхэнд бүртгэгдэх гэгээн Коран судрын хамгийн эртний гар бичмэл нь МЭ 588-656 оны үед холбогдох, 705 хуудастай судар байдаг аж. Мөн дэлхийн хамгийн жижигхэн Коран судрыг ч мөн урлан бүтээсэн байдаг байна. АНЭУ-ын иргэн 2012 онд дэлхийн хамгийн жижиг Коран судрыг урлан бүтээсэн бөгөөд энэ нь 5,1 см урт, 8 см өргөн, нийтдээ 550 хуудастай юм байна.
| Дэлхийн хамгийн урт Коран судар бүтээжээ | ||
| Үзсэн: 2804 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.