Шууд Chart

БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт болж байна

2017-05-05 17:33:02

БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль энэ сарын 9-нд буюу ирэх мягмар гарагт болно. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт өчигдөр эхэлсэн. Санал хураалтын эхний өдөр 5 сая орчим хүн саналаа өгсөн тухай тус улсын сонгуулийн хорооноос мэдээлсэн байна. Урьдчилсан санал хураалтыг улс орон даяар 3507 санал авах байранд авч байгаа юм байна. Урьдчилсан санал хураалт өнөөдөр орон нутгийн цагаар 18 цагт хаах аж.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд 42,4 сая хүн санал өгөх эрхтэй байгаагаас 11,7 хувь нь урьдчилсан байдлаар санал өгөхөөр тооцоо гарсан. Өмнөд Солонгосын эрх баригчид яг сонгуулийн санал хураалтын өдөр саналаа өгөх боломжгүй иргэдийнхээ саналыг урьдчилж авахын тулд энэ тогтолцоог 2014 онд анх нэвтрүүлсэн юм. Өөрөөр хэлбэл сонгуулийн өдөр саналаа өгөх боломжгүй иргэд ерөнхийлөгчийн сонгуульдаа оролцох боломжийг энэ тогтолцоогоор олгож байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуулийн ирц өндөр хувьтай буюу 80 орчим хувьтай гарч магадгүй гэсэн таамаг байгаа юм.

Өмнөд Солонгос нь өнгөрсөн гуравдугаар сард ерөнхийлөгчөө хугацаанаас нь өмнө огцруулж, ээлжит бус сонгууль зарласан. Ерөнхийлөгчийн сонгуульд 13 нэр дэвшигч өрсөлдөж байснаас 2 нэр дэвшигч нэрээ татсан юм. Хамгийн сүүлийн санал асуулгын дүнгээр Өмнөд Солонгосын сөрөг хүчний хамгийн том нам болох Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Мун Жэ-Ин тэргүүлэх хандлагатай байна. Түүний чансаа 40 гаруй хувьтай байгаа. Түүний араас төвч үзэл баримтлалтай Ардын намаас нэр дэвшигч Ан Чоль Су илүү өндөр санал авах таамаг байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт болж байна   
Үзсэн: 1306 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй