АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын сүүлээр хилийн чинадад хийх анхныхаа айлчлалын үеэр Саудын Араб, Израйль, Ромд очно гэдгээ нотолж байна. Тэрбээр "Цагаан ордон"-д сэтгүүлчидтэй уулзахдаа энэ тухай ярьжээ.
“АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд хилийн чинадад хийх анхныхаа айлчлалын үеэр би Саудын Араб, Израйль болон Ромд очно” гэж Трамп цохон тэмдэглэсэн байна. Трампын хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Сара Сандерсын хэлснээр Трамп Ромоос Брюссельд очих бөгөөд тэнд энэ сарын 24-25-нд НАТО-гийн дээд хэмжээний уулзалт болох юм байна.
Дараа нь 26-27-нд Сицилид “Их 7”-ийн удирдагчдын уулзалт болох юм. Трамп хилийн чинадад хийх анхны айлчлалаа Саудын Арабаас эхлэх бөгөөд тэрбээр энд тус улсын эрх баригчидтай уулзаж, Ойрхи Дорнодод терроризм болон хэт даврах үзлийн илрэлтэй тэмцэхэд хамтран ажиллах асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Трамп энэ айлчлалын талаар хэлэхдээ “Бидний гол үүрэг бол бусдад хэрхэн яаж амьдрахыг заахад бус терроризмын эсрэг хамтран тэмцэх үйл хэрэгт манай лалын холбоотнуудын зүгээс дэмжлэг авахад оршино” гэлээ.
"Цагаан ордон"-ы тайлбарлаж байгаагаар Трамп Саудын Араб улсад тус улсын ван Салман Бен Абдель Азиз Аль-Саудын урилгаар очиж байгаа юм байна. Ромд Трамп католик шашны тэргүүн Ромын хамба Францисктай уулзана. Хамба Трампыг энэ сарын 24-ний өдөр Апостолын ордонд хүлээн авна.
АНУ-ын Ерөнхийлөгч Израйльд хийх айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхий сайд Биньчмин Нетаньяхутай уулзаж “Исламын улс” террорист бүлгийг сөрөн зогсох, мөн Иранаас ирж буй аюул заналыг сөрөн зогсох асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. "Цагаан ордон"-ы мэдээлж байгаагаар Трамп Израйлийн Ерөнхийлөгч Реувен Ривлин болон Ерөнхий сайд Нетаньяху нарын урилгыг хүлээн авч ийнхүү тус улсад айлчилж байгаа юм байна.
Америк-Израйлийн түншийн харилцааг цаашид бэхжүүлэх, мөн Израйль-Палестиний хооронд бат бэх, энх амлгалан байдал тогтоох арга зам гэсэн сэдэв яриа хэлэлцээгээр хөндөх гол сэдэв байх нь. Мөн Трамп өөрийн хилийн чинадад хийж байгаа анхныхаа айлчлалын үеэр Палестиний удирдагч Махмуд Аббастай уулзаж, Ойрхи Дорнодын зохицуулалтыг хэлэлцэнэ гэж "Цагаан ордон"-ы мэдэгдэлд өгүүлжээ.
| Трамп хилийн чинадад хийх анхны айлчлалаа Саудын Араб, Израйль, Ромд хийнэ | ||
| Үзсэн: 675 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.