Шууд Chart

Венесуэлд эсэргүүцэл үргэлжилсэн нэг сард 35 хүн амь үрэгдэж, 700 гаруй хүн хэлмэгджээ

2017-05-06 13:00:00

Венесуэлд өнгөрсөн сарын эхээр эхэлсэн эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр ганцхан сарын дотор 35 хүн амь үрэгдэж, 717 хүн хүнд, хөнгөн шархдаж, бэртэж гэмтсэн тухай мэдээ ирж байна.

Өмнөд Америкийн энэ орны ерөнхий прокурорын газар энэ тухай мэдээллээ. Ерөнхий прокурор Луиса Ортега Диас өнгөрсөн сарын 25-нд мэдээлэл хийхдээ 26 хүн амь үрэгдсэн тухай дуулгаж байсан. Тэгвэл түүнээс хойш 10-аад хүн амь үрэгдээд байна.

Энэ 35 хүний 18 нь буюу тал хувь нь байдал нэлээд хүндэрсэн нийслэл Каракас хотод болсон эсэргүүцлийн үеэр амь үрэгджээ. Амь үрэгдсэн хүмүүсийн дунд хууль сахиулах байгууллагын хоёр ажилтан, мөн насанд хүрээгүй дөрвөн иргэн байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Венесуэлд эсэргүүцэл үргэлжилсэн нэг сард 35 хүн амь үрэгдэж, 700 гаруй хүн хэлмэгджээ   
Үзсэн: 1766 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй