Ази Номхон дпалайн бүс нутаг АНУ-ын өнөөгийн засаг захиргааны хувьд эн тэргүүнд байх болно АНУ-ын төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Хизер Науэрт мэдэгдлээ. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон сая Вашингтон хотноо АСЕАН-ны гишүүн орны гадаад хэргийн сайд нартай уулзжээ. Мөн “Ази Номхон далайн бүс нутаг бол АНУ-ын өнөөгийн засаг захиргааны хувьд эн тэргүүнд байх бөгөөд АСЕАН гол түнш байна” гэж Тиллерсон уулзалтын үеэр мэдэгдсэн байна.
Талууд энэ уулзалтаар Ази Номхон далайн бүс нутагт дэг журам тогтоохын төлөө гэдгээ нотлохын зэрэгцээ 2016 оны АНУ-АСЕАН-ны дээд хэмжээний уулзалтаас гаргасан хамтарсан мэдэгдэлд тусгасан зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө байгаа гэдгээ илэрхийлжээ. Тухайлбал, энд аливаа маргааныг энхийн замаар зохицуулах, эрх зүйн болон дипломат арга барилыг бүрэн хүндэтгэх, мөн аливаа алхмыг, үйл ажиллагааг олон улсын эрх зүйд нийцүүлэх тухай яригдаж байна.
Үүнтэй зэрэгцэн, АНУ-ын Номхон далайн бүс нутгийн цэргийн командлагч адмирал Гарри Гаррис сая хийсэн мэдэгдэлдээ, АНУ-ын хувьд Ази, Номхон далайн бүс нутагт Умард Солонгос, Хятад, Орос, “Исламын улс” террорист бүлэг гэсэн 4 аюул занал бий гэдгийг хэлсэн юм.
| Ази, Номхон далайн бүс нутаг АНУ-ын хувьд эн тэргүүнд байна... | ||
| Үзсэн: 1383 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.