"Микрософт" компани 2017 оны шинэ загварын зөөврийн компьютер буюу "Surface" лаптоп болон windows 10S үйлдлийн системээ олон нийтэд танилцуулсан байна.
"Surface" зөөврийн компьютерийн үзүүлэлтийн хувьд 13.5 инчийн мэдрэгчтэй дэлгэцтэй, 14.5 мм-ийн нимгэн буюу өнөөдрийн зах зээл дээр ашиглагдаж байгаа компьютерээс хамгийн нимгэн, Intel Core i5 процессортой, 4gb шуурхай санах ойтой, 128 gb санах ойтой, тасралтгүй 14 цаг ажиллах хүчирхэг зай хураагууртай юм байна.
999 америк долларын үнэтэй аж. Албан ёсоор зургаадугаар сарын 15-наас эхэлж худалдаалагдах юм байна. Харин шинээр танилцуулаад байгаа windows 10S үйлдлийн системийн давуу тал нь хамгаалалтын түвшин өндөртэй аж. Ялангуяа аливаа вирусээс хамгаалагдсан гэдгээрээ илүү онцлогтой юм байна. Энэ нь 189 америк долларын үнэтэй байх юм.

| "Микрософт" 2017 оны шинэ загварын зөөврийн компьютер, шинэ үйлдлийн системээ танилцуулав | ||
| Үзсэн: 2731 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.