АНУ-ын "Apple" компани 2017 оны эхний улирлын тайлангаа олон нийтэд танилцуулжээ. Энэ оны эхний улирлын байдлаар Iphone гар утасны борлуулалт буурсан дүн гарсан байна.
Тодруулбал, өнгөрөгч улиралд "Apple" компани 50.8 сая ширхэг Iphone загварын гар утас дэлхийн дахинаа борлуулжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад борлуулалт нэг хувиар буурсан гэсэн үг юм. Энэ үзүүлэлттэй холбоотойгоор тус компанийн дэлхийн хөрөнгийн зах зээл дээрх ханш мөн унасан байна.
"Apple" компани дэлхийн хамгийн анхны ухаалаг мэдрэгчтэй дэлгэцтэй Iphone загварын гар утас үйлдвэрлэн гаргасны 10 жилийн ой энэ онд тохиож буй. Тус компанийн зүгээс энэ ойн хүрээнд олон шинэ зүйл гаргах гэж байгаагийн нэг нь жолоочгүй авто машин үйлдвэрлэж байгаа явдал юм. Харин ирэх намар чухам ямар шийдэлтэй гар утас танилцуулах талаарх мэдээлэл одоохондоо тодорхойгүй, олон нийтийн дунд таамаг төдий байна.
| "Apple" компани энэ оны эхний улирлын тайлангаа танилцуулжээ | ||
| Үзсэн: 889 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.