Шууд Chart

Их Британийн инженерүүд өөрөө мэдрэгчтэй хиймэл гар зохион бүтээжээ

2017-05-08 10:57:44

Британийн Нью Кастл их сургуулийн инженерийн баг Газал Газейгийн удирдлага дор мэдрэлийн эрхтнийг программын сүлжээнд холбож, нэгэн шинэ төрлийн хиймэл гарыг хийжээ. Энэхүү хиймэл гар нь өөрт суурилуулсан камерын тусламжтайгаар өмнөө байгаа биет эд зүйлсийг 4 төрлийн аргаар барьж авах боломжтой аж.

Хиймэл гарт суурилуулсан видео камер өмнөө байгаа биетийн зургийг дарж, зай хэмжээ болон загварыг нь тооцоолсны дараагаар үйлдлээ гүйцэтгэдэг байна. Ингэхдээ хуруу, бугуй нэг бүр нь яг л хүний гарын хөдөлгөөний дагуу үйлдлүүдийг хийдэг гэнэ. Олон арван жилийн турш эрдэмтэд энэ чиглэлээр олон зуун удаагийн туршилтуудыг хийсээр байгаа хэдий ч хараахан төгс буюу хүссэн хэмжээнд хүрч очоогүй байгаа юм. Харин энэхүү хиймэл гарны тусламжтайгаар тахир дутуу хүн өмнөө байгаа аягатай цай болон хоолоо авч идэх боломжтой гэж зохион бүтээгчид нь хэлж байна. Одоогийн байдлаар хиймэл гарны анхны туршилтад тахир дутуу эрхтэнтэй сайн дурын хоёр хүн хамтран орж байгаа юм.

Туршилтын явцад хиймэл гар хийх шаардлагатай үйлдлийнхээ 88 хувийг амжилттай хийж гүйцэтгэжээ. Туршилтын дараагийн шатанд Нью Кастл их сургуулийн харьяа эмнэлгийн өвчтөнг оролцуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Британийн инженерийн баг ухаалаг ажиллагаатай хиймэл гар болон бусад эрхтэн хийх төслийн туршилтууд амжилттай хэрэгжиж байгаа хэмээн зохион бүтээгчид нь онцолсон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британийн инженерүүд өөрөө мэдрэгчтэй хиймэл гар зохион бүтээжээ  
Үзсэн: 629 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй