Шууд Chart

40-65 насны иргэд В, С вирусын шинжилгээнд үнэгүй хамрагдана

2017-05-08 11:02:56

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлт өнгөрсөн баасан гарагт  боллоо.

Уг хөтөлбөрийн хүрээнд 226 тэрбум төгрөгийн төсөвтэйгээр 75 ажил хийхээр салбар яам  төлөвлөжээ.

Энэхүү ажлын эхлэл болгож 40-65 насны иргэдэд В, С вирусийн илрүүлэг, оношилгоог хийж, эмчилгээний зардлыг энэ сарын 5-аас эхлэн эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахаар болжээ.

Оношилгоог иргэдэд илүү ойр байлгах үүднээс сум, өрхийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгээр хийх боломжтой байхаар зохицуулжээ.

Харин 40-65-аас бусад насны иргэд ирэх оноос шинжилгээ оношлогоонд хамрагдах  боломжтойг салбарын сайд А.Цогцэцэг хэлсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

40-65 насны иргэд В, С вирусын шинжилгээнд үнэгүй хамрагдана  
Үзсэн: 532 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй